Магистр

Магистрын элсэлт

 Тус сургууль нь Хуулийн магистр, Санхүү, банк, даатгалын магистрын ангиудад байнга элсэлт авч байна.

магистрын анги нь 1.5 жилийн хугацаанд суралцуулах бөгөөд хавар 45 хоног, намар 45 хоног хичээллэнэ.

Хуулийн магистрын ангид суралцахын тулд эрх зүйн бакалаврын дипломтой байх.

Санхүү, банк, даатгалын магистрын ангид суралцахад өмнөх сургуулийн бакалаврын дипломын мэргэжил харгалзахгүй.

Магистрын ангид Үндсэн хуулийн цэцийн гишүүн доктор профессор Н.Жанцан, Доктор профессор зөвлөх багш Т.Мөнхжаргал, Ж.Бямбаа, Э.Батбаяр, Т.Батболд, Д.Оюунцэцэг, Б.Оюун-Эрдэнэ, М.Эрдэнэбаяр гэх мэт доктор профессор багш нар хичээл зааж байна.

Хуул, эрх зүйн магистрын ангийн төгсөгчидийн эрхлэх, ажил мэргэжлүүд

  • Хуульч мэргэжил /өмгөөлөгч, шүүгч, прокурор/
  • Төр, захиргааны байгууллагын мэргэжилтэн/
  • Нотариатч
  • Арбитрч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Хэрэг бүртгэгч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Хуульчийн зөвлөх
  • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтансудлаач
  • Эвлэрүүлэн зуучлагч
Санхүү, банк, даатгалын магистрын ангийг төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг
  • Банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан, тооцоо гаргах 
  • Банк, санхүүгийн байгууллагын удирдлага түүний өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх
  • Санхүүгийн тайлан боловсруулах, санхүүгийн тайланд шинжилгээ хийх
  • Эдийн засгийн үзэгдэл юмсын хоорондын шүтэлцээ, уялдаа холбоо, хамаарлын судалгаа хийж гүйцэтгэх
  • Маркетингийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах
  • Бизнес төсөл боловсруулах
  • Хөрөнгийн үнэлгээ хийх
  • Санхүүгийн зах зээлийн мэдээллийг олж авах, ашиглах, мэдээлэлд боловсруулалт хийх
  • Олон улсын байгууллагуудын онцлог, нийгэм соѐлын ялгаатай байдлыг танин мэдэж өөртөө ашигтайгаар ашиглах, гадаад худалдаа эрхлэх, гадаад худалдааны нөхцлүүдийг эдийн засгийн үүднээс ашиглах, төлбөр тооцооны хэрэгслүүдийг ашиглах
  • Гадаад худалдааны гэрээ хийх, гаалийн бүрдүүлэлт хийж, хилээр бараа оруулж гаргах, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хийх, үнэ тогтоох, гадаад зах зээлийг судлах үнэлэх

Ажлын байр , албан тушаал

Дараах байгууллага, аж ахуйн нэгжид санхүүч, санхүүгийн менежер, эдийн засагч

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага 
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ