Эчнээ

Эчнээ элсэлт

Тус сургуулийн эчнээ анги нь 2.5 жилийн хугацаатай суралцуулдаг бөгөөд хавар 45 хоног, намар 45 хоног хичээллэдэг. Бакалаврын дипломтой төгсөх бөгөөд их дээдийн эчнээ анги юм.

Тус сургуулийн эрх зүйн эчнээ, нягтлан бодох бүртгэлийн эчнээ анги нь 10-н жил  тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүн доктор профессор Н.Жанцан, Доктор профессор зөвлөх багш Т.Мөнхжаргал, Ж.Бямбаа, Э.Батбаяр, Т.Батболд, Д.Оюунцэцэг, Б.Оюун-Эрдэнэ, М.Эрдэнэбаяр гэх мэт доктор профессор багш нар хичээл заадаг.

Энэ хугацаанд эчнээ ангийг нийт 580,000 гаруй оюутан төгсөн гарснаас 90% нь төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байна.

Эрх зүйн эчнээ ангийг төгсөгчдөд олгох

Бакалаврын түвшний сургалт / 2.5/
Сургалтын хэлбэр: эрх зүйн эчнээ

Эрхлэх ажил, мэргэжил:

  • Хуульч мэргэжил /өмгөөлөгч, шүүгч, прокурор/
  • Төр, захиргааны байгууллагын мэргэжилтэн/
  • Нотариатч
  • Арбитрч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Хэрэг бүртгэгч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Хуульчийн зөвлөх
  • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтансудлаач
  • Эвлэрүүлэн зуучлагч
Бакалаврын түвшний сургалт / 2.5/
Сургалтын хэлбэр: нягтлан бодох бүртгэл эчнээ

 Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Нягтлан бодох бүртгэлийн анхны баримт бичгийг хянаж боловсруулах, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, нягтлан бодох бүртгэлтэй холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах чадвартай
  • Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, банк, гааль, татварын алба, нийгмийн даатгалын байгууллага болон бусад харилцагч байгууллагуудтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулан баримтжуулах чадвартай
  • Эд  хөрөнгийн  тооллого  хийх,  хөрөнгийн  хөдлөл  өөрчлөлт,  ашиглалтын үзүүлэлтүүдийг тооцоолох чадвар
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг шалгаж хүлээн авах, санхүүгийн тайланг бэлтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, татварын тооцооллыг эзэмшсэн байх
  • Хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг үйлдэх, хянах чадвартай 
  • Суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг чадвар, хандлагыг хичээл тус бүрээр үндэсний стандартын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх, суралцагчдад мэргэжлийн ѐс зүйг чандлан сахих хандлага төлөвшүүлсөн байх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн

Ажлын байр , албан тушаал

Дараах байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодогч, санхүүч

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ