Баклавр

Өдрийн ангийн элсэлт

Мэргэжил 1: Нягтлан бодох бүртгэл - 4н жил

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Нягтлан бодох бүртгэлийн анхны баримт бичгийг хянаж боловсруулах, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, нягтлан бодох бүртгэлтэй холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах чадвартай
  • Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, банк, гааль, татварын алба, нийгмийн даатгалын байгууллага болон бусад харилцагч байгууллагуудтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулан баримтжуулах чадвартай
  • Эд  хөрөнгийн  тооллого  хийх,  хөрөнгийн  хөдлөл  өөрчлөлт,  ашиглалтын үзүүлэлтүүдийг тооцоолох чадвар
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг шалгаж хүлээн авах, санхүүгийн тайланг бэлтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, татварын тооцооллыг эзэмшсэн байх
  • Хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг үйлдэх, хянах чадвартай 
  • Суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг чадвар, хандлагыг хичээл тус бүрээр үндэсний стандартын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх, суралцагчдад мэргэжлийн ѐс зүйг чандлан сахих хандлага төлөвшүүлсөн байх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн

Ажлын байр , албан тушаал

Дараах байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодогч, санхүүч

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ

Мэргэжил 2: Санхүү, банк, даатгал - 4-н жил

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан, тооцоо гаргах 
  • Банк, санхүүгийн байгууллагын удирдлага түүний өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх
  • Санхүүгийн тайлан боловсруулах, санхүүгийн тайланд шинжилгээ хийх
  • Эдийн засгийн үзэгдэл юмсын хоорондын шүтэлцээ, уялдаа холбоо, хамаарлын судалгаа хийж гүйцэтгэх
  • Маркетингийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах
  • Бизнес төсөл боловсруулах
  • Хөрөнгийн үнэлгээ хийх
  • Санхүүгийн зах зээлийн мэдээллийг олж авах, ашиглах, мэдээлэлд боловсруулалт хийх
  • Олон улсын байгууллагуудын онцлог, нийгэм соѐлын ялгаатай байдлыг танин мэдэж өөртөө ашигтайгаар ашиглах, гадаад худалдаа эрхлэх, гадаад худалдааны нөхцлүүдийг эдийн засгийн үүднээс ашиглах, төлбөр тооцооны хэрэгслүүдийг ашиглах
  • Гадаад худалдааны гэрээ хийх, гаалийн бүрдүүлэлт хийж, хилээр бараа оруулж гаргах, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хийх, үнэ тогтоох, гадаад зах зээлийг судлах үнэлэх

Ажлын байр , албан тушаал

Дараах байгууллага, аж ахуйн нэгжид санхүүч, санхүүгийн менежер, эдийн засагч

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага 
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ

Мэргэжил 3: Хууль, эрх зүй - 4-н жил

  • Хуульч мэргэжил /өмгөөлөгч, шүүгч, прокурор/
  • Төр, захиргааны байгууллагын мэргэжилтэн/
  • Нотариатч
  • Арбитрч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Хэрэг бүртгэгч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Хуульчийн зөвлөх
  • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтансудлаач
  • Эвлэрүүлэн зуучлагч

Мэргэжил 4: Програм хангамж - 4-н жил 

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Алгоритм, Програмчлалын хэлний үндэс, C/C++ болон java програмчлалын хэлүүд дээр програм бичих, Өгөгдлийн сан удирдах системүүд удирдах, Үйлдлийн системийн шинжилгээ хийх
  • Обьект хандалтат програмчлал, класс удирдах, Өгөгдлийн бүтэц ба алгоритм програмчлах, Клиент сервер програм хөгжүүлэх, Өгөгдлийн сангийн програм зохиох, хөгжүүлэх, Мэдээллийн системийн шинэчлэл ба хөжүүлэлт удирдах, зохион байгуулах
  • Веб програмчлал, Интернет програмчлал, Бизнесийн мэдээллийн систем хөгжүүлэх, Хуваарилагдсан өгөгдлийн сан зохион байгуулах 
  • Мэдээллийн системийн зохиомж ба архитектур, Өгөгдлийн сангийн зохиомж гаргах, Програм хангамжийн зохиомж ба архитектур, Програм хангамжийн шаардлагын шинжилгээ боловсруулах
  • Програмчлах  технологи  ашиглан  үйлчилгээнд  суурилсан  програм  хангамж хөгжүүлэх
  • Програм хангамжийн төсөл гүйцэтгэх, удирдах
  • Компьютерийн сүлжээ
  • Эдийн засгийн онол, төлөвлөлт, маркетинг, тоон болон статистик шинжилгээний аргууд
  • Математик, физик, компьютерийн ухаан болон бусад холбоотой ухааныг ойлгон мэдэх, амьдралд хэрэгжүүлэх
  • Програм  хангамжийн  инженерчлэлийн  зарчмуудыг  мэдэх,  тэдгээрийг практик,үйлдвэрлэлийн бодит нөхцөлд хэрэгжүүлэх.
  • Системийн шаардлагыг шинжлэх, загварчлах, баримтжуулах, хөтлөх чадвартай байх
  • Програм хангамжийн системийг зохиомжлох, хэрэгжүүлэх, арчлан тордох чадвартай байх
  • Програм хангамжийн системийг шалгах, турших, батлан нотлох чадвартай байх
  • Салбарын цаг үеийн бодит байдал, стандартуудын талаар мэдээлэлтэй байх
  • Нэг буюу түүнээс олон хэрэглээний програмын салбарт ажиллах чадвартай бай
  • Багийн ажиллагааны зарчмуудыг мэддэг, даган ажиллах чадвартай байх
  • Програм хангамжийн төслийн менежментийн ур чадваруудыг мэддэг, хэрэгжүүлэх чадвартай байх: үнэлгээ хийх, өртөг тогтоох, төлөвлөх, нөөцийг хувиарлах, төлөвлөх 

Ажлын байр, албан тушаал

  • Төрийн яамд, засаг захиргааны болон салбарын удирдах газруудад програмист 
  • Улс төр, эдийн засгийн бодлого эрхлэх байгууллагуудад програмист
  • Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд
  • Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинжлэх ухааны болон нийгэм улс төрийн хэвлэлийн байгууллагууд
  • Боловсролын байгууллагууд
  • Төрийн бус олон нийтийн байгууллагууд, сангууд, мэргэжлийн холбоодууд
  • Олон улсын байгууллагуудад мэргэжлээрээ ажиллах боломжтой.