Хотын байршил
Хятадын зүүн хойд бүсийн хамгийн дээд уртрагийн муж болсон Хармөрөн мужийн баруун өмнөд хэсэгт байрладаг, тус мужийн төв юм. Мөн Хятадын зүүн хойд нутгийн хамгийн том улс төр, эдийн засаг, соёлын төв. Үзэсгэлэнт сайхан Сүхуажян мөрөн хотын дундуур урсан өнгөрдөг.
Хотын онцлог
Эрс тэс дөрвөн улиралтай, тансаг сайхан байгалийн үзэмжтэй Харбин хот бол орчин үеийн соёл иргэншил, түүх соёлын нэрт хот юм. Түүхэнд Европын соёлын нөлөөнд гүнзгий автаж, хотын барилга, ард иргэдийн амьдрал бүгд илэрхий Европ онцлогтой байх тул "Дорнын Парис" хэмээн нэрлэгдсэн билээ. 40 гаруй жилийг туулсан "Харбины зуны концерт" гадаад дотоодын алдарт уран бүтээлчдийн анхаарлыг татаж, эдүгээ Хятадын "гурван том концертын наадмын нэг" болсон бөгөөд, үүнээс улбаалж Харбин хотыг "Умардын дуу хуурын нэрт хот" хэмээх болжээ. 2010 оны 6 сарын 22-нд ЮНЕСКОгоос Харбиныг хөгжмийн хот хэмээн зарласан байна.

Хотын хэл соёл
Харбин хот нь Хятадын мандарин аялга буюу төв аялгатай хотын нэг учраас цэвэр хятад хэл сурахад хамгийн тохиромжтой хот юм.
Хотын үүсэл
Харбин хотыг Польшийн инженер Adam Szydłowski хаант оросын санхүүжилтээр "хятадын хойд төмөр зам"-н бүтээн байгуулалтанд зориулж бүтээсэн байна. Хойд төмөр зам бол Транс-Сибирийн төмөр замын өргөтгөл бөгөөд Хятадаас Владивосток хүртэл зайг товчилсон, мөн боомт хот Далиан болон Оросын далайн хүч Порт артурыг холбох төмөр зам байв.
Хотын эдийн засаг
Эдийн засгийн хувьд Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа хотуудын тоонд Харбин хот зүй ёсоор орно. Харбины хөрсийг "хар газар" гэдэг ба Хятадын хамгийн их эрдэсээр баялаг хүнс тариалахад маш тохиромжтой хөрс юм. Тиймдээ ч Харбин нь Хятадын газар тариалангийн бизнесийн төв болдог билээ. Мөн хөнгөн үйлдвэрлэл хөгжиж байгаа ба бөс бараа, эм, хүнсний бүтээгдэхүүнүүд, гар утас,цахилгаан бараа, төмөрлөгийн үйлдвэр, барилгын материал мөн химийн үйлдвэрүүдтэй. Мөн усан замтай бөгөөд 5 сарын дундаас 11 сар хүртэл Сонхуа мөрнөөр дамжин Чичихар, Жиамуси, Тонгжиан мөн Оросын Хабаровск хүрч болно.
Хотын архитектур
Харбины архитектурын хэв маяг нь европ, дорнын соёлыг хослуулсанаараа өвөрмөц байдаг. Хот Оросын хэв маягтай барилгуудаараа алдартай. ЖонгЯанг гудамж буюу төв гудамж нь Харбины хамгийн том худалдаа үйлчилгээний гудамжуудын нэг бөгөөд 20-р зуунаас олон улсын бизнесийн арга хэмжээ тэнд зохиогдох болсон. 1,4 км урт энэхүү гудамжнаас европ хэв загварын байшин барилга, зоогийн газар, бакери, загварын дэлгүүрүүдийг олж болно. Оросын ортодокс сүм болох ариун Софиа сүм мөн энэ төв дүүрэгт орших ба барих гэж 9 жил зарцуулж 1932 онд барьж дууссан байна. Одоо музей хэлбэрээр оршиж хүмүүсийн очих дуртай газруудын нэг болсон байна.
Хотын цас мөсний баяр
Өвлийн Харбин хотыг "мөсний хот" гэлцдэг. Жил бүр зохиогдох Харбины мөс цасны наадам одоогоор соёл, урлаг, спорт болон эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, аялал жуулчлалын арга хэмжээг уялдуулсан олон улсын мөс цасны наадам болж хөгжжээ. Хятадын Харбины олон улсын мөс цасны наадам, Канадын өвлийн наадам, Японы цасны наадам болон Норвегийн цанаар гулгах наадмыг олон улсын мөс цасны 4 том наадам гэж нэрлэдэг.
Xарбины инженерийн их сургууль
Үүсэл хөгжил,Нийт эзлэх талбайн хэмжээ
Алдарт Цэргийн их сургууль нь 1953 онд байгуулагдсан. “Сургуулийн 211 барилга” нь бүтээн байгуултаараа дэлхийд чухал сургуулиудын нэгд тооцогддог.Сургуулийн эзлэх газрын талбайн хэмжээ 1.26 сая ам.м талбатай. Тус сургуулийн номын сан нь 2,950,000 гаруй номтой.
Сургуулийн дотоод бүтээн байгууламж
Сургуулийн архитехтурийн шийдэл нь хятад үндэсний хэв маягийг европын хэв маягтай хослуулснаараа ихээхэн онцлогтой.
Нийт багш ажилтан оюутан суралцагчдын тоон үзүүлэлт
Докторын ажлын станц 13, докторын нэгдүгээр зэрэглэлийн салбарууд 12, магистрын нэгдүгээр зэрэглэлийн салбарууд 27, бакалаврын 56 хөтөлбөр байдаг.
Одоогийн байдлаар сургуулийн ажилтан 3160 хүнтэй, үүнд эрдэмтэн 8, докторант багш 331, үндсэн профессор 395 болон орлох профессор 508 тус тус ажиладаг. Тус сургуулийн нийт оюутны тоо 27.000, үүнд баклаврын оюутны тоо 14.000, магистер 8000 ба олон улсын оюутнууд 1200.
Өндөр мэдлэгтэй, нарийн мэргэшсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх инженерүүд, үйлдвэрлэлийн удирдлагууд, судлаач эрдэмтэдийг бэлтгэх зорилгын хүрээнд Харбин Инженерийн Их Сургууль нь сургалтын орчин, багшлах бүрэлдэхүүн, хувь хүний чадамжийг тасралтгүй сайжруулан ажиллаж байна.
Сургуулийн амжилт
Манай оюутнууд олон улсын болон Хятадын дотоодын мэдлэгийн тэмцээнээс 400 гаруй шагнал хүртээд байгаагийн заримаас дурдвал “Challenge Cup” Оюутнуудын Эрдэм Шинжилгээний Бүтээлийн Тэмцээн, Ази-Номхон Далайн болон Бүх Хятадын “Робот” теле тэмцээн, АНУ-н Математик Загварчилалын Олон Улсын Тэмцээн, Үндэсний Электроникийн Дизайны Тэмцээн зэрэг болно.
Өндөр мэдлэгтэй, нарийн мэргэшсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх инженерүүд, үйлдвэрлэлийн удирдлагууд, судлаач эрдэмтэдийг бэлтгэх зорилгын хүрээнд Харбин Инженерийн Их Сургууль нь сургалтын орчин, багшлах бүрэлдэхүүн, хувь хүний чадамжийг тасралтгүй сайжруулан ажиллаж байна.
Нарийн судалгаа шинжилгээ
HEU нь усан онгоцны инжинэрчилэл ба цөмийн эрчим хүчний судалгаагаар Хятадаа тэргүүлэх зэргийн сургууль бөгөөд ялангуяа усан дор ажиллах робот, далайн хөлөг онгоцны тэнцвэржүүлэлтийн систем, далайн эрчим хүч, усан замын удирдлагын систем, усан доор дуу чимээгээр байршил тогтоох, цөмийн эрчим хүчний загварчлал, том хөлөг онгоцны загварчлалын судалгаагаар улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд томоохонд тооцогдож байна. HEU нь далайн усан дахь барилгын архетектур болон далай дахь инжинерчилэлийн үндэсний түшиц сургууль судалгаа шинжилгээний үндсэн төв юм. HEU нь эрдэм шинжилгээ, судлагааны 40 гаруй хүрээлэн, судалгаа-туршилтын 150 гаруй лаборториудтай бөгөөд эдгээрийн 2 нь үндэсний батлан хамгаалахын судалгаа-технологийн үндсэн лабортори, 2 нь үндэсний батлан хамгаалахын дадлагажуулах үндсэн лабортори, 1 нь үндэсний шинжлэх ухааны мэдлэг солилцох үндсэн түшиц лабортори, 1 нь их сургуулийн оюутануудын соёл, боловсролын чанарын түшиц лабортори юм..
Гадаад харилцаа
Олон улсын сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах зорилгын хүрээнд Харбин Инженерийн Их Сургууль нь Калифорны Их Сургууль (АНУ), Берклийн Их Сургууль (АНУ), Сиднейн Их Сургууль (Австрали), Дорно Дахины Техникийн Их Сургууль (ОХУ), Сеүлийн Их Сургууль (БНСУ), Электроник Мэдээлэл Холбооны Их Сургууль (Япон) зэрийг дэлхийд нэр хүндтэй их сургуулиуд болон Далай болон Эргийн Судалгааны Олон Улсын Байгууллага, Олон Улсын Атомын Эрчим Хүчний Байгууллага зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагуудтай өргөн хүрээний хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Инженерийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр
Харбин Инженерийн Их Сургууль нь Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэг томоохон их сургууль бөгөөд дотоодын оюутнуудыг “СSC” тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадын их сургуулиудад сургадаг бол гадаадын оюутнуудыг Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр сургаж байна. Харбин Инженерийн Их Сургууль нь Украйны Өмнөд Их Сургууль Дээр Күнзийн Сургалтын Төвийг байгуулан.
Мэргэжилийн танилцуулга
Манай сургуульд суралцсанаар та хятад хэлний үндсэн системтэй суурь мэдлэг ,хятадын ард түмний соёл болон нийгмийн ерөнхий мэдлэг,хэрэгцээт мэдээллээ олж авах арга барил болон практик туршлагыг өндөр түвшинд эзэмшиж төгсөх болно.
Шаардагдсан кредит оноог цуглуулж амжтлттай суралцагсад диплом олгох бөгөөд уг диплом нь олон улсын их дээд сургуулиудийн дипломтой адилхан нэр хүндтэй байдаг.
Оюутны хотхон
Хичээлийн байр
Сургуулийн архитехтурийн шийдэл нь хятад үндэсний хэв маягийг европын хэв маягтай хослуулснаараа ихээхэн онцлогтой.
Хоолний газар
Хотхон нь нэг дор 10000 хүн хүлээн авах хүчин чадалтай 2 нийтийн хоолны газартай.Уг хоолны газар нь хятад үндэсний хоол гэх мэт олон төрлийн хоолны сонголттойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Оюутан бүрт хоолны карт олгодог ба картныхаа дансыг оюутаны үйлчилгээний төвдөө очиж цэнэглэнэ.
Цагийн хуваарь :Өглөө06:30-08:00, Өдөр 11:00-12:30, Орой 17:00-18:30
Гадаад оюутнууд нь дотуур байрандаа хоол хийж идэх боломжтой бөгөөд өрөө (давхар)болгонд плитка болон агаар шүүгчийг байршуулснаар гадаад оюутнууддаа амьдрах таатай нөхцөлийг хангаж өгч байгаа юм.