Сүлд дуу

Сүлд дуу

Сургуулийн сүлд дууг 1999 онд үүсгэн байгуулагч, профессор С.Бямбадорж, “Түшээ” ДС-ийн анхны төгсөгч Д.Бишүүгарам нар зохиосон  бөгөөд уг дууг “Алтан намар” хөгжмийн наадамд УЭДБТ-ын гоцлол дуучин Ганхуяг дуулж оролцон шагналт байранд орж байсан түүхтэй.
Аяыг Сүхбатын Бямбадорж
Үгийг Дуламжавын Бишүүгарам


ОЮУТАН НАСНЫ ДУУЛАЛ
Мөнх хайрын дуугаа
Хавар хавраар хөглөөд
Мэнд эргэх дэлхийг
Намар намраар уяраасан
Айдаа оюутан бидний
Алтанхан үе минь
Хүслийн далайд шуугилдсан
Хонгор насны андууд минь
Ухаант мэргэдийн хөлгөөрөө
Номын далайд аялаад
Ундрах эрдмийн шимээрээ
Насны харгуйг гийгүүлээд
Айдаа оюутан бидний
Алтанхан үе минь дээ
Эрдмийн жигүүр ургуулаад
Мэлмий нээсэн сургууль минь
Даль жигүүрээ гүйцээж
Холыг зорин ниснэ би
Дассан нөхдөөсөө алслан
Амьдралын замд одно бид
Айдаа оюутан бидний
Алтанхан үе минь дээ
Гэгээн ирээдүйд тэмүүлсэн
Гуниггүй насны дуулал минь