Давуу тал

Давуу тал

Манай сургуулийн онцлог давуу талууд:
  • Буцалтгүй зээл, тусламж бусад тэтгэлэгт хамрагдах боломжтой 
  • Сурах чин сонирхолтой амьдралын бололцоогүй 5-10оюутныг шалгаруулж үнэгүй сургадаг. 
  • 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутны сургалтын төлбөрөөс 25%-50% хөнгөлөлт үзүүлдэг. 
  • Төгсөгчдөөс Магистрантурт суралцвал сургалтын төлбөрийн 20%-ын хөнгөлөлтүүдийг эдэлүүлдэг
“Түшээ” дээд сургуульд төлбөргүй болон хөнгөлөлттэй суралцах олон боломж байдаг. 
Үүнд: 
  • Суралцагч нь элсэлтийн шалгалтандаа 600-с дээш оноо авсан бол ТӨЛБӨРГҮЙ суралцуулна  
  • Урлаг, спортоор өндөр амжилт гаргасан суралцагчийг ТӨЛБӨРГҮЙ суралцуулна  
  • Суралцагч нь элсэлтийн шалгалтандаа 501-559 оноо авсан бол 50% хөнгөлөлт үзүүлнэ 
  • Суралцагч нь элсэлтийн шалгалтандаа 400-500 оноо авсан бол сургалтын төлбөрөөс 20% хөнгөлөлт үзүүлнэ 
  • Ангийн хөнгөлөлт: анги хамт олноороо тус сургуульд элсэн суралцвал сургалтын төлбөрөөс 50% хөнгөлөлт үзүүлнэ
  • Нэг ангийн 10-н хүүхэд тус сургуульд элсэн орвол элсэгч тус бүрийн сургалтын төлбөрөөс 20% хөнгөлөлт үзүүлнэ 
  • Найзын хөнгөлөлт: 5 найз хамт тус сургуульд элсэн суралцвал, элсэгч тус бүрийн төлбөрөөс 20% хөнгөлөлт үзүүлнэ  
  • Гэр бүлийн хөнгөлөлт: нэг айлын 2 болон түүнээс дээш хүүхэд тус сургуульд суралцвал 1 хүүхдийн сургалтын төлбөрөөс нь 50% хөнгөлөлт үзүүлнэ.