Сургуулийн түүх

Сургуулийн түүх

Түшээ дээд сургууль нь анх 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 23 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  2005 онд анх магадлан итгэмжлэгдэж  2011 онд  2021 он хүртэл 10 жилийн хугацаатай 2 дахь удаа магадлан итгэмжлэгдсэн. Мөн БСШУСЯ-ны аттестатчилалд тэнцэн аттестатчилагдсан сургууль болсон. Багшлах  боловсон хүчний хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүн доктор профессор Н.Жанцан, Доктор профессор зөвлөх багш Т.Мөнхжаргал, Ж.Бямбаа, Э.Батбаяр, гэх мэт доктор профессор багш нар хичээл заадаг. Энэ хугацаанд эрх зүйч, нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засаг, програм хангамжийн мэргэжлүүдээр нийт 1600 гаруй оюутан төгссөнөөс нийт төгсөгчдийн 90% нь төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар, Хууль сахиулахын их сургуулийн санхүүгийн албаны дарга П.Оростогоо, Нийслэлийн татварын газрын хуулийн хэлтсийн дарга А.Агбат, Дарханы шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр, Ардчилсан намын ерөнхий нарын бичгийн дарга Анхбаяр, МОХ-ны ерөнхийлөгч Н.Удаанжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн г адаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хуулийн зөвлөх О.Баясгалан, Нийслэлийн засаг даргын ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дайрийжав, Завхан аймгийн иргэдийн хурлын дарга Балхярваа, Өвөрхангай аймгийн хархорин сумын иргэдийн хурлын дарга Л.Ганбат, гэх мэт төгсөгчдөөс дурьдаж болно.