Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Манай сургуулийн вэйб хуудсанд оюутан залуус та бүхнийг урьж байна.

“Түшээ” дээд сургууль нь 1996 онд үүсэн байгуулагдаж, хуульч - эдийн засагч гэсэн хос мэргэжлээр анхны элсэлтээ авч эхэлснээс хойш өдгөө 17 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй, чанарын өндөр түвшинд явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд эрх зүйч, нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засагч мэргэжлээр 1000 гаруй оюутан залуусыг сурган төгсгөж, төгсөгчид маань эх орныхоо өнцөг булан бүрт төрийн түшээ болон ажиллаж амьдарч байна.
2011 онд сургуулийнхаа үүсэн байгуулагдсаны 15 жилийн түүхэн ой тохиож, уг ойн жилийн хүрээнд 2 дахь удаагаа өөрсдийн санаачилгаар дээд боловсролын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдаж, Хууль зүйн яамны болон Боловсролын яамны аттестатчлалд тус тус амжилттай оролцон өөрсдийн сургалтын үйл ажиллагааны чанар чансааг төр засаг, олон нийтийн зүгээс өндрөөр үнэлүүлэн тодорхойлууллаа.
“Түшээ” дээд сургууль одоогоор Эрх зүй, Нягтлан бодох бүртгэл, Санхүү-эдийн засаг, Компьютерын програм хангамж, Татварын эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр өдөр, орой, эчнээ, магистрын сургалтыг эрхлэн явуулж, сургалтын чанарыг нэн тэргүүн ээлжинд тавьж, өндөр түвшний ур чадвар, дадлага туршлагатай багшлах боловсон хүчнээр хангагдсан, сургалтын орчин, материаллаг баазын хувьд бэхжиж, Монгол Улсын боловсролын салбарт төдийгүй олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц орчин цагийн сургууль болж өргөжин хөгжиж байна.
Өөрийн төрөлх сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, өдгөө мөр зэрэгцэн суралцаж буй оюутан залуус, сурган хүмүүжүүлэгч багш нартаа болон Монголынхоо нийт ард түмэн та бүхэндээ “Түшээ” дээд сургуулийнхаа нэрийн өмнөөс болон хувиасаа эрдэм судлал, урлаг спорт, сурлагын өндөр амжилтаар дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлэн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.