Сургуулийн түүх

Сургуулийн түүх

Түшээ дээд сургууль ньанх 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 21 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулжбайгаа бөгөөд  2005 онд анх магадлан итгэмжлэгдэж  2011 онд  2021 он хүртэл 10 жилийн хугацаатай 2 дахьудаа магадлан итгэмжлэгдсэн ба БШУЯ-ны аттестатчилалд тэнцэн аттестатчилагдсан сургууль болсон. Багшлах  боловсон хүчний хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүн доктор профессор Н.Жанцан, Доктор профессор зөвлөх багш Т.Мөнхжаргал, Ж.Бямбаа, Э.Батбаяр, гэх мэт доктор профессор багш нар хичээл заадаг. Энэ хугацаанд эрх зүйч, нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засаг, програм хангамжийн мэргэжлүүдээр нийт 1300 гаруй оюутан төгссөнөөс нийт төгсөгчдийн 80% нь төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байна. ТухайлбалДүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгч Алдар, Сэлэнгэ аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Батзориг, Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга П.Оростогоо, Нийслэлийн татварын газрын хуулийн хэлтсийн дарга А.Агбат, Дарханы шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр, Дорнод аймгийн гадаадын иргэн харъяатын албаны дарга А.Гантулга, Ардчилсан намын ерөнхий нарын бичгийн дарга Анхбаяр гэх мэт төгсөгчдөөс дурьдаж болно.